Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026.11.23
Бид хэн бэ
esource.mn сайтыг «Исоорс Студи» ХХК (Үндэсний IT парк, 224 тоот, Улаанбаатар) ажиллуулдаг. Асуулт, хүсэлтээ hello@esource.mn хаягаар илгээнэ үү.
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Суудал захиалахад: нэр, утас, имэйл, суудлын тоо. Байгууллагын нэхэмжлэх хүсвэл байгууллагын нэр, регистр.
Google-ээр нэвтрэхэд: Google хаягийн нэр, имэйл, профайл зураг. Нууц үгийг бид хэзээ ч харахгүй.
Үнийн санал, хамтрах саналын маягтад: нэр, байгууллага, имэйл, утас, таны бичсэн бичвэр.
Мэдээллийг юунд ашигладаг вэ
Суудлыг баталгаажуулах, суудлын тоог тооцох, баримт ба нэхэмжлэх илгээх, сургалтын талаар тантай холбогдох, «Миний сургалт» хуудсанд таны захиалгыг харуулах, хүсэлтэд хариу өгөх.
Таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
Хаана хадгалж, хэнтэй хуваалцдаг вэ
Мэдээлэл Supabase-ийн өгөгдлийн санд (Сөүл) хадгалагдана. Төлбөрийг Wire (QPay) хүлээн авна: картын болон банкны мэдээллийг бид хадгалахгүй. Имэйлийг Resend-ээр илгээнэ. Сайт Vercel дээр байрладаг.
Эдгээр үйлчилгээ зөвхөн дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна.
Хэр удаан хадгалдаг вэ
Бүртгэл, төлбөрийн мэдээллийг нягтлан бодох бүртгэл, татварт шаардлагатай хугацаанд хадгална. Хүсэлтийн маягтын мэдээллийг хэрэггүй болмогц устгана.
Таны эрх
Өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтээ hello@esource.mn руу илгээж болно. Хуулиар хадгалах шаардлагатай төлбөрийн бүртгэлээс бусдыг устгана.
Google хаягийн тохиргооноос (myaccount.google.com/permissions) esource-д өгсөн хандалтыг хэзээ ч цуцалж болно.
Хандалтын статистик
Сайтыг сайжруулахын тулд аль хуудсыг хэдэн хүн үзсэн, хаанаас (жишээ нь Facebook, Google) ирсэн, ямар төхөөрөмжөөр, аль улс, хотоос орсон, хуудас хэр хурдан ачаалсныг нэгтгэн тоолдог. Үүнд cookie хэрэглэхгүй.
IP хаягийг хадгалахгүй: зөвхөн тухайн өдрийн зочдыг тоолох нэг талын код (hash) үүсгэхэд хэрэглээд орхино. Энэ код өдөр бүр солигддог тул таныг өдрөөс өдөрт таних боломжгүй. Нэр, имэйл, утас статистикт ордоггүй. Түүхий өгөгдлийг 13 сар хадгалаад устгана.
Таны browser-т «Global Privacy Control» асаалттай бол хандалтыг огт тоолохгүй.
Cookie
Нэвтэрсэн төлөв болон харанхуй, цайвар горимын сонголтыг хадгалах cookie, local storage л ашиглана. Хянах, зар сурталчилгааны cookie хэрэглэхгүй.
Өөрчлөлт
Энэ бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд шинэчилсэн огноотой нь нийтэлнэ.