Үүсгэн байгуулагч, захирал

А. Цэрэндулам

Брэнд дизайнер, судлаач, багш. Дизайны салбарт 20 жил ажиллаж, үүнээс 15 жилд нь ШУТИС-д 3D анимэйшн, дүр бүтээлт, компьютер график дизайн заасан.

А. Цэрэндулам
20
жил дизайнд
15
жил багшилсан
60+
байгууллагын брэнд
40+
олон улсын хурлын дизайн

Танилцуулга

2022 онд Esource Studio-г үүсгэн байгуулж, 60 гаруй байгууллагын брэнд хөгжүүлэлт, ребрэндингийг удирдсан. Брэнд стратеги, брэндбүүк, дүр бүтээлт, дүрийн лицензээр дотоод, гадаад зах зээлд ажилладаг.

СУИС-ийн урлаг судлалын докторант. Археологийн олдворт тулгуурлан түүхэн хүний царайг 3D аргаар сэргээх, мөн генератив AI-ийн эрин дэх дизайнерын үнэ цэнийг судалдаг. Олон улсын хурлуудад илтгэл тавьж, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн.

Оролцсон төслүүд